Одоо боломжтой

Өртөг Тооцооллын Хөдөлгүүр

"Жигнэсэн дундаж өртгийн арга"-аар барааны өртгийг тооцно. Салбар хоорондын хөдөлгөөн, үйлдвэрлэл, задаргаа, хөрвүүлэлт зэрэг гинжин гүйлгээ болон санхүүгийн тохируулгын автомат гүйлгээг бүрэн дэмждэг, өндөр ачаалалд туршигдсан тооцооллын хөдөлгүүр.

Барааны өртгийг
бодит, үнэн, зөв тооцно

"Жигнэсэн дундаж өртгийн арга"-ыг санхүүгийн стандартад бүрэн нийцүүлэн тооцоолно. Хүнээс хамаарсан алдаануудыг автоматаар залруулж, өртгийг бодит, үнэн, зөв тооцоолох бөгөөд тухайн санхүүгийн хугацааны "Тохируулгын гүйлгээ"-г автоматаар гүйцэтгэж, "Санхүүгийн систем"-д өгөх боломжийг олгоно.

Сая, сая гүйлгээг ч
хурдан тооцоолно

Багц (batch) боловсруулалтын архитектураар их хэмжээний гүйлгээ, өгөгдөл дээр тооцооллыг гүйцэтгэх бөгөөд өндөр ачаалалтай орчинд сая, сая гүйлгээн дээр стресс тест хийж тус системийг шалгаж, баталгаажуулсан. Түүхэн томоохон өгөгдөл, нөхөн засварын гүйлгээ хийхэд ч тооцоолол саадгүй ажиллана.

Өртөг тооцооллын системийг ашиглаж буй ажилтан
Сая, сая гүйлгээ
Өртгийн тооцооллын хөдөлгүүр нь нэг удаагийн бодолтоор
хамгийн ихдээ 1 их наяд гүйлгээн дээр ажилллах чадвартай
Гинжин цикл гүйлгээ
Гинжин хэлбэрээр бүртгэгдэх гүйлгээнд 1,000 хүртэл гүнтэй цикл
бүхий бүртгэл хийгдсэн ч тооцооллыг гүйцэтгэж чадна.
Автомат тохируулгын гүйлгээ
Санхүүгийн тайлант хугацааны төгсгөлд "Санхүүгийн тохируулга"-ын гүйлгээг
автоматаар гүйцэтгэж, нягтлан бодогч нарын ажлыг 10 дахин хөнгөвчилнө.
Мөнгөө шууд буцааж ав
Өртөг тооцооллын систем нь таны одоо ашиглаж байгаа
системээс 5-10 дахин хурдан ажиллахгүй бол та мөнгөө шууд буцааж ав
Боломжууд

Өртөг тооцооллын систем
юу хийж чадах вэ?

01

Жигнэсэн дундаж өртгийн тооцоолол

Олон улсын санхүү, нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу "Жигнэсэн дундаж өртгийн арга"-аар барааны өртгийг тооцоолно.

02

Төрөл бүрийн гүйлгээ

Худалдан авалт, борлуулалт хийх зэрэг 10 төрлийн "Энгийн гүйлгээ"-нээс гадна хөдөлгөөн, үйлдвэрлэл, задлалт, хөрвүүлэлт гэсэн 4 төрлийн "Гинжин гүйлгээ" болон 2 төрлийн "Системийн тусгай гүйлгээ"-н дээр тооцооллыг гүйцэтгэнэ. Захиалагчийн хүсэлтээр "Нэмэлт гүйлгээний төрөл"-өөр ч тооцооллыг гүйцэтгэх чадвартай.

03

Цикл бүхий гинжин гүйлгээ

Салбар хооронд хөдөлгөөн хийх, орцын дагуу олон түүхий эдээс нэг бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэх, нэг барааг олон болгон задлах, нэг барааг өөр бараа болгон хөрвүүлэх, эсвэл олон барааг олон өөр бараа болгон хөрвүүлэх гүйлгээний өртгийг тооцоолох боломжтой. Мөн хэд хэдэн "Гүн бүхий цикл" байдлаар бүртгэгдсэн гинжин гүйлгээн дээр тооцооллыг гүйэтгэх чадвартай.

04

Автомат хөрвүүлэлт, нөхөлт

Бүртгэл дутуу, хүнээс хамаарч гарсан "Хасах үлдэгдэл"-тэй болох үед ижил бүлгийн бараанууд хооронд "Автомат хөрвүүлэлт" хийж, санхүүгийн тайлант хугацааны төгсгөлд "Хасах үлдэгдэл, үр дүн" дээр "Автомат нөхөлт буюу тохируулгын гүйлгээ" хийгддэг. Хэрэглэгч тайлант хугацааг "Өдөр", "Долоо хоног", "Сар", "Улирал", "Хагас жил", "Жил" гэж тохируулах боломжтой.

05

Ачааллын тохируулга

Серверийн хүчин чадлаас хамаарч, "Боловсруулах багц"-ыг (гүйлгээний тоогоор) тохируулах боломжтой. Мөн бизнес болон үйл ажиллагааны онцлогоос хамаарч тооцооллыг өдрийн аль цагт ажиллуулахыг тохируулж болно.

06

Түүхэн гүйлгээний засвар

Өнгөрсөн түүхэн хугацааны гүйлгээг засварлаж, засвар хийсэн хугацаанаас хойш өртгийг "хөөж" тооцоолох боломжтой.

07

Олон систем, нэгдсэн тооцоолол

Хөдөлгүүр нь нэгэн зэрэг хэд хэдэн системүүдтэй холбогдож, барааны өртгийг нэгтгэн тооцоолох чадвартай. Өртгийг тооцохдоо гүйлгээн дээр тодорхойлсон байгууллагын зардлын төвийн хувьд гүйцэтгэнэ. Тооцоололтонд зөвхөн "бараа"-ны хувьд төдийгүй мөн "барааны бүлэг"-ийн хувьд өртгийг боддог.

08

Нэмэлт зардлын хуваарилалт

Тээвэр, гаалийн татвар, шууд бус хөдөлмөрийн зардал зэрэг нэмэлт зардлыг "Тоо хэмжээ" болон "Мөнгөн дүн"-гээр бараа бүрт хуваарилах боломжтой. Тус үйлдлийг "Энгийн гүйлгээ"-нээс гадна "Гинжин гүйлгээ"-н дээр хүртэл тооцоолох боломжтой.

09

Дутуу бүртгэлтэй гүйлгээ

Систем нь дутуу бүртгэлтэй гүйлгээг илрүүлэн ялгаж, хэрэглэгчдэд мэдээлэх чадвартай. Хэрэглэгч дутуу гүйлгээгээ засч оруулахад засвар орсон гүйлгээнээс хойшхи өртгийг тооцоолох боломжтой.

10

Өгөгдлийн мөрдлөг

Гүйлгээ, өгөгдлийн хэзээ хэрхэн өөрчлөгдсөн мэдээллийг мөрдөх бүрэн боломжтой. Гүйлгээний бүх өөрчлөлт болох хэзээ хэн нэмсэн, зассан, устгасан мэдээллээс гадна үйлдлийн лог хүртэл хадгалагддаг.

Өртгийн Хяналтын Самбар
Сүүлд боловсруулсан багц
42,318 гүйлгээ 3.1 мин
Гинжин гүйлгээний бүрэн байдал
99.8% Автомат шалгасан
Дундаж өртгийн хазайлт
₮860,000 Автомат тохируулсан
Түүхий эдийн зардал
Хөдөлмөрийн зардал
Нэмэгдэл (overhead) зардал
Батлагдсан гүйцэтгэл

Сая, сая гүйлгээн дээрх
шалгагдсан хурд

Тооцооллын хөдөлгүүрийг өндөр ачаалалтай орчинд стресс тестэлж, багц боловсруулалтын хурдыг давхар баталгаажуулсан.

6–8×
Гүйлгээ бүр vs. Багц гүйгээний боловсруулалт
10.5 сая
Гүйлгээг ачаалалтай орчинд амжилттай тестэлсэн
16+
Үндсэн 16 төрөл + Нэмэлт төрөл
Incremental
Зөвхөн өөрчлөгдсөн өгөгдлийг дахин тооцоолно
Интеграци холболт

Бусад системүүдтэй хамт
илүү үр дүнтэй

Өртөг тооцооллын систем "Санхүү" болон "ПОС систем"-тэй автоматаар холбогдохоос гадна гадаад, дотоод бусад системүүдтэй интеграци хийхэд бүрэн нээлттэй. "Бусад систем шууд холболт" хийхдээ гүйлгээг багцлан нэгтгэж, хөдөлгүүрийг улам хурдан болгож болно.

Багцууд

Өртөг тооцооллын системийн
багцаа сонгоно уу

Та байгууллагынхаа үйл ажиллагааны хэмжээ, онцлогоос хамаарч багцаа сонгоно уу.

Багц
Todu Өртөг — Энгийн
220,000₮
Сарын төлбөр


Жижиг, дунд хэмжээний худалдааны байгууллагад зориулсан энгийн хувилбар.
  • Сарын 50,000 хүртэлх гүйлгээ
  • 7 хоногийн дотор гүйлгээ засах боломжтой
  • Энгийн гүйлгээний төрөл: 10 (худалдан авалт, борлуулалт гэх мэт)
  • Гинжин гүйлгээний төрөл: 2 (хөдөлгөөн, хөрвүүлэлт)
  • Цикл гинжний гүн: 3 хүртэл
  • Ижил бүлгийн барааны өртөг бодно.
  • 1 системийн хувьд өртгийг нэгтгэн бодох боломжтой.
  • 5,000 хүртэл багын хэмжээ (гүйлгээний тоо)-г тохируулах боломжтой.
  • Санхүү, ПОС-ын системтэй шууд холбогдоно.
Бидэнтэй холбогдох
Багц
Todu Өртөг — Иж бүрэн
Үнийн санал
Бидэнтэй холбогдох


Том хэмжээний байгууллагад зориулсан иж бүрэн хувилбар.

  • Сарын ДУРЫН тооны гүйлгээ
  • ДУРЫН хоногийн дотор гүйлгээ засах боломжтой
  • Энгийн гүйлгээний төрөл: 10 (худалдан авалт, борлуулалт гэх мэт) + НЭМЭЛТ
  • Гинжин гүйлгээний төрөл: 4 (хөдөлгөөн, үйдвэрлэл, задаргаа, хөрвүүлэлт) + НЭМЭЛТ
  • Цикл гинжний гүн: ХЯЗГААРГҮЙ
  • Ижил бүлгийн барааны өртөг бодно.
  • Автомат хөрвүүлэлт дэмжинэ.
  • Автомат нөхөлт (санхүүгийн тохируулга) дэмжинэ.
  • Автомат нөхөлтийг ДУРЫН ХУГАЦААНЫ төгсгөлд хийнэ.
  • ХЭДЭН ч системийн хувьд өртгийг нэгтгэн бодох боломжтой.
  • Багцыг ДУРЫН хэмжээ (гүйлгээний тоо)-гээр тохируулах боломжтой.
  • Санхүү, ПОС-ын системтэй шууд холбогдоно.
  • Бусад гадаад, дотоодын системтэй холбогдох боломжтой.
Бидэнтэй холбогдох
Үнийн санал

220,000₮ / 50,000 мөр
1 сард

Танд өртөгтэй холбоотой асуудлууд тулгардаг бол манай систем бүрэн шийднэ.